i

Та эрчим хүчний хэрэглээний судалгаа бөглөх бол дарна уу

Утаагүй Улаанбаатарын түүхийг хамт бүтээцгээе

Нүүрсний хэрэглээг
нарны эрчим хүчээр солих нь

Дулаан өвөлжиж, хотдоо хувь нэмрээ оруулах боломжтой

Дулаан өвөлжиж, хотдоо хувь нэмрээ оруулах боломжтой

Юрика-гийн "Coal to Solar” төсөл

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцогддог бөгөөд агаарын температур цельсийн -40 градус хүртэл хүйтэрдгийг бид сайн мэдэх билээ. Гэр суурьшлын бүсэд амьдардаг оршин суугчид өвлийн улиралд хамгийн өртөг бага арга буюу нүүрс түлж тэсгэм хүйтэн саруудыг бардаг. Энэ нь хотод агаарын бохирдол үүсэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн. Харин Юрика нь хэмжих, тайлагнах мөн баталгаажуулалтын шинэлэг дижитал технологи (Дижитал MRV) нэвтрүүлэн эдгээр айл өрхүүдийг байгаль орчинд хор хөнөөлгүй, аюулгүй, хүрэлцээт эрчим хүчээр хангах чин зорилготой төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Агаарын бохирдол, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

icon
Зүрх судасны өвчлөл
icon
Астма/багтраа
icon
Уушгины өвчлөл
icon
Нүдний өвчлөл
icon
Арьсны үрэвсэл
icon
Бронхит
Улаанбаатар хотын агаарын бохирдлын
70-80%
нь гэр суурьшлын нүүрсний хэрэглээнээс үүсдэг
Нярайн эндэгдэл өвөлдөө зуны үеийхээс
3.5 дахин
дахин их тохиолддог
2023 онд 2679 угаартлын тохиолдлоос
57 хүн
амь үрэгдсэн
2020 оны байдлаар амьсгалын замын өвчлөлийн
39% нь 0-5
насны хүүхэд байсан

Утаагүй - Улаанбаатар

Төслийн тогтвортой хөгжлийн зорилтууд

Tuple
Tuple
Tuple
Tuple
Tuple
Tuple

Төсөлд хамрагдсанаар таны гэр хэрхэн өөрчлөгдөх вэ?

Сэргээгдэх эрчим хүч ашигласан дулаалгын системтэй болно:

Энэхүү систем нь нарны эрчим хүч хураагуур, зай хураагуур, хайбрид хувиргагч болон дулаан хураагууртай цахилгаан халаагуур зэргээс бүрдэх сэргээгдэх эрчим хүч ашигласан дулаалгын систем юм.

Засгийн газраас үнийн дүнг бууруулсан эрчим хүчний шөнийн хэрэглээний тариф ашиглах бөгөөд хамгийн их нарны гэрэлтэй өдрийн турш цэнэглэдэг. Оройн цагын сүлжээний хамаарлыг бууруулахын тулд зай хураагуур нь өдрийн оргил цагуудад ажилладаг.

Дулааныг дээд түвшинд хадгалахын тулд дотоодын материал ашиглан гэр сууцад тусгайлан бүтээсэн дулаалгатай. (Kieran Timberlake, North Face болон Стенфордийн Байгаль Орчинд Ээлтэй Барилга ба Дизайны Төв)

Өрхүүдийн төлөөлөл, тэдний сэтгэгдэл:

Хэрэв танай гэр бүл нарны эрчим хүч рүү шилжихийг төлөвлөж байвал:

Бидэнтэй холбогдох

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14240,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян
гүний гудамж-9, Ай Си Си Тауэр,
8 давхар

Холбогдох утас:

(+976) 7716-0303

Цахим шуудан:

contact@ureca.com